“Тахал”, “ард түмэн” хэмээх ханз Хятадын хувьд улиран одож буй 2020 оныг илэрхийлсэн ханз байлаа. БНХАУ-ын хэл шинжлэлийн нөөцийн мониторинг, судалгааны улсын төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан, жил бүр явуулдаг интернэт санал асуулгын дүн ингэж гарчээ.
“Ард түмэн” хэмээх ханз нь дотоод сэдэвтэй нь холбоотой. Өнгөрч буй онд Хятадын иргэд бие биедээ тусалж, хамтдаа тахалтай тэмцэж, аюулгүйн арга хэмжээ баримталж, амны хаалт зүүж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалахын төлөө гадуур ч гарахгүй байлаа.
“Тахал” гэдэг ханз нь олон улсын сэдэвтэй холбоотой. 2020 онд дэлхийн нөхцөл байдал хувьсамтгай байсан гэж шинжээчид үзэж байна. Шинэ төрлийн коронавирусний тахал гэнэт л дэлхий ертөнцийг хөмөрч, энгийн амьдралыг нь зөрчиж, олон зөрчилдөөн, тэмцэл гарахад нөлөөлсөн гэжээ.
Тэгвэл дотоод сэдэвтэй холбоотой илэрхийллээр “ядууралтай тэмцэх” оржээ. Энэ бэлгэдлийг сонгосон нь Хятад улс 2020 онд нэн ядуу байлыг устгах хөтөлбөр хэрэгжүүлж байсантай холбоотой. Харин олон улсын сэдвээрх илэрхийлэлд “коронавирусийн тахал” мөн л багтсан нь цар тахал, амьдралын хэв маягт өөрчлөгдсөнийх гэнэ.
Улс орон болон дэлхий нийтийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг ханз, илэрхийлэл зэргийг Хятадад 2006 оноос эхлэн хөтлөн явуулж байна. Өнгөрсөн жил дотоод сэдэвтэй холбоотой ханзаар “тогтвортой” хэмээх ханз шалгарч байсан бол олон улсын сэдвээр “хүнд” гэдэг үг оржээ.