ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 12 хүнээс коронавирус илэрч дотоодын халдварын тоо 494 боллоо. Өчигдөр нийт 11191 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 6 нь БЗД-ийн голомтоос, бусад 6 нь 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдээс илэрсэн. Өнөөдөр Улаанбаатарт 12 тохиолдол нэмэгдсэнээр нийслэлийн хэмжээнд нийт халдварын тоо 169 боллоо.
Өнөөдрийн байдлаар:
Улаанбаатарт-169
Дархан-Уул-45
Сэлэнгэ-216
Орхон-25
Говьсүмбэр-4
Дорноговь-32
Архангай-3 тохиолдол бүртгэгдээд буй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тоо 494 боллоо. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 953 болов.
36 ХҮН ЭДГЭРЧ, НИЙТ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 509 БОЛЛОО
Коронавирусийн халдвар авсан 36 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 509-т хүрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгээр 36 хүнийг ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэгт шилжүүлсэн байна.
Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 953, үүнээс 509 хүн эдгэрсан байна. 435 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 404, хүндэвтэр 27, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.