Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 941 болсноос 473 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймагт халдвартай 459 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүн нэг, хүнд гурав, хүндэвтэр 32, хөнгөн 423 хүн байна.
Сүүлийн 24 цагт зургаан аймагт халдвар нэмж илрээгүй байна. Өнөөдөр ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 89 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн байна. ХӨСҮТ-өөс эдгэрсэн хүмүүсийг Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлан, тандан ажиглаж байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр