Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт алба хаагчдад зориулж аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ.
“Түвшин Энэрэл” ХХК-аас 1 150 000 төгрөгийн Пантоген 500 мл тарилгын шингэн 100 ширхэгийг хүлээлгэн өгсөн бол “Зондэм”ХХК-ийн хамт олноос 20000 ширхэг амны хаалт хандивлаж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.