Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.18-ны 11.00 цагийн байдлаар хүргэлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болсныг хэллээ.
Тодруулбал: Энэ сарын 25-ны өдөр үйлдэгдэх байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээнээс үүдэн цуцаллаа. Тус нислэгийг нэгдүгээр сард нөхцөл байдалтай уялдуулж хийх болно. Бусад нислэгүүд хувиарын дагуу хийгдэнэ. Энэ удаагийн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой. Уг нислэгийг цуцлах зайлшгүй нөхцөл үүссэн гэдгийг Та бүхэн зөвөөр ойлгоорой гэлээ.
Л.Баяр