Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 941 болсноос дотоодын халдварын тоо 488 боллоо. Үүнээс 473 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 459 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 32, хөнгөн 423 хүн байна. Өнөөдөр 89 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар 18 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Эдгээр 18 тохиолдол бүгд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгдсэн. Ингээд тус голомтын халдвар нийт 20 болж байна.
Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа.
Халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаад байгаа. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр танилцууллаа.
Л.Баяр