2020-12-18 11:451min00

Дөрвөн мянган ширхэг амны хаалт хандивлалаа

789ea5a7be5bf4e7cd211677ffaa6d97_x3

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “МУБИС Төгсөгчдийн холбоо”-ноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 4000 ширхэг амны хаалт хандивласныг яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхт ӨМӨЗО-ы Үндэсний их сургуулийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Б.Цогт МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандахын хамт гардуулан өгч, амжилт хүслээ.

Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх цар тахлын онцгой энэ цаг үед сэтгэлийн хандив ирүүлсэнд БШУЯ-ны нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс гүн талархаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ