Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цагаас Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан авто тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.
Улаанбаатарт ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хоёр ангилж байна. Үүнд: Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой. Харин Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөн нийслэл рүү нэвтрэх боломжтой. Орон нутгийн нислэгүүдийг түр зогсоолоо гэж ОБЕГ–ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэллээ.
Л.Баяр