2020-12-15 14:001min00

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн 92 орчим хувийг шийдвэрлэв

d60a7cd3-e83c-4a03-8dc7-b8bece556c2d

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.

Эдгээр хүсэлтээс дээрх өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулаад байна.

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй