Монгол улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан тогтоол баталжээ

2020-12-15 13:281min0
mungu

Европын Комисс Монгол улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан тогтоол батласан байна.

Энэхүү тогтоолоор Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-тай тохиролцсон төлөвлөгөөгөө богино хугацаанд амжилттай биелүүлснийг харгалзан Монгол Улсыг “ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалгүй улс” гэж Европын комисс дүгнээд “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан гэжээ.

Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна.

Ийнхүү Монгол улс санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарлаа.

Тодруулбал: Аравдугаар сарын 06-ны өдөр Монгол улс Европын холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалтаас гарсан бол мөн Аравдугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын “Саарал жагсаалт“-аас тус тус албан ёсоор гарсан юм. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй