2020-12-14 15:511min00

XI сарын 11-нд Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгоно

ongots

Өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарт тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгож эхлэхээр болжээ.

Ачаа тээш олголт өнөөдөр 10:00-20:00 цагийн хооронд Буянт-Ухаа ОУНБ-ын баруун талд байрлах Буянт-Ухаа карго терминалд болох бөгөөд зорчигчийн ачааг авах төлөөний хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирэхийг МИАТ компаниас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй