2020-12-14 16:141min00

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 18-19-нд цахимаар зохион байгуулна

234472-27122018-1545888387-414692674-ardchilsan_nam

Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан АН-ын Аравдугаар Их хурал өнгөрсөн сарын 16-нд товлоод байсан ч хойшилсон юм.

Иймд өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаа учир АН Их хурлаа хийхээр болжээ.

Энэ талаар АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “Бид Их хурлаа цахимаар явуулахаар болсон. Энэ сарын 18-19-нд АН-ын X Их хурал цахимаар болно.  Их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудлыг ҮБХ-ны хуралдаанаар баталдаг. ҮБХ-ны хуралдаан энэ сарын 17-нд цахимаар болно” гэсэн юм. АН-ын Аравдугаар Их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлт болоод намын даргыг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцэх гэнэ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй