Тэсгим хүйтэнд амны хаалтыг гадуур зүүх хэрэггүй. Учир нь бага температурт амны хаалт нойтон болдог гэж Москвагийн ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн эрдэм шинжилгээ, клиникийн тасгийн халдвар судлаач эмч Елена Белова мэдэгджээ.
“Эргэн тойронд хамгаалах хэрэгсэлгүй хүн байхгүй үед юундаа амны хаалт зүүх гэж? Амны хаалт бол жавраас хамгаалж, дулаацуулах хэрэгсэл биш. Тиймээс хүнгүй гудамжаар явж байгаа бол амны хаалт зүү. Бид амьсгалж, ярьж байх үед амны хаалтны нүүрэнд хүрсэн хэсэг нордог. Ингэж норсон амны хаалтыг нэн даруй тайлж, хаях ёстой байдаг” гэж тэрбээр хэлжээ.
Хүн амьсгалж, ханиалгаж, эсвэл амны хаалттай найтаахад усан дуслууд бий болж, жаварт улам дааруулна. Үүнээс болоод хамрын ханиад ч хүрч болдог гэдгийг тэрбээр тэмдэглэсэн байна. Гэхдээ хүн олноор цугларсан газарт, тэр дундаа автобусны буудал дээр амны хаалт заавал зүүхийг зөвлөж байна.