Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад шуурхай албаны таван автобус нийлүүлэгдсэн.
Шуурхай албаны автобусуудыг өнөөдөр ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар анги, НОБГ болон Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт хуваарилан олголоо.
Дашрамд дурдахад, төслийн хүрээнд гал түймэр, унтраах аврах тусгай зориулалтын 40 автомашиныг өнгөрөгч аравдугаар сард хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүч хэрэгслийг нь нэмэгдүүлсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газар