2020-12-11 14:251min00

Австрали Улсад коронавирусийн вакцин хийлгэсэн хүнээс ХДХВ илэрчээ

d41586-020-00798-8_17806098

Австралид коронавирусийн эсрэг вакцины туршилтыг зогсоожээ. Учир нь вакцин сайн дураар хийлгэсэн нэг хүнээс ХДХВ-ийн эерэг шинжилгээний хариу гарсан гэж Квинслендийн их сургууль, био технологийн CSL Limited компаниас мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан Австралийн үндэсний аюулгүй байдлын хорооноос UQ-CSL v541 вакциныг цар тахалтай тэмцэх Засгийн газрын стратегиас хассан аж.

“Өмнө нь бид 4 вакцин 3 үе шатаа амжилттай дуусаж, Австралид хийгдэж эхэлнэ гэж тооцоолж байсан. Гэсэн одоо 4 вакцин бүгдээрээ энэ үйл явцыг давж гарахааргүй нь ойлгомжтой боллоо” хэмээн Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

Орчуулсан Э.Март : www.kp.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй