Коронавируст цар тахлын хатуу хөл хорио тогтоосон энэ хүнд цаг үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд 100 ямаа хандивлалаа.
Х.Хашчулуун нь 1300 гаруй ямаа өсгөн үржүүлж буй хөдөлмөрч малчин юм байна. Тэрээр өчигдөр гэргий Д.Мөнхзул болон сумын Засаг дарга Бямбасүрэн нарынхаа хамт Улаанбаатар хотод ирсэн байна.
Б.Эрдэнэ