Улаанбаатар хотын 401 өрхөөс энэ сарын 5-9-ний хооронд хийсэн судалгаагаар өрхийн орлого бүх нийтийн бэлэн байдлын үеэр 40 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Тодруулбал судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA байгууллага хатуу хөл хорио иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгаанд хамрагдсан 401 өрхийн гишүүдээс хатуу хөл хорионы үеэр 26.5 хувь нь ажиллах боломжтой байсан бол 21.6 хувь нь цалингүй чөлөө авч амарсан байна. Мөн 20.7 хувь нь хувийн бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Үүнээс үзвэл судалгаанд хамрагдсан өрхийн 40 гаруй хувь нь хатуу хөл хорионы улмаас орлого нь шууд буурсан байна.
Өрхийн орлогын хувьд хөл хорионоос өмнө дунджаар 1,325,400₮ байсан бол 529,300₮-р буюу 40 хувиар буурч, 796,100₮ болсон байна.
Мөн судалгаанд хамрагдсан өрхийн ердөө 11.5 хувь нь гэнэтийн нөхцөл байдалд зориулан хадгаламж үүсгэсэн, 88.5 хувь нь ямар нэгэн хадгаламжгүй гэсэн бол хатуу хөл хорионы үеэр хадгаламжтай хүмүүсийн 21.2 хувь нь хадгаламжаасаа ашиглажээ.
Зээлийн тухайд судалгаанд хамрагдсан 401 өрхийн 60.6 хувь нь банк болон ББСБ-д зээлтэй байсан бол хамгийн их зээлийн төрөл нь цалингийн зээл байна.
Өрхүүд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч байгаа бол нийт зээлтэй өрхийн 13.8 хувь нь зээлээ төлж чадахгүй, зээлийн хугацаа хэтрэлттэй нөхцөл байдалд оржээ.
Хатуу хөл хорионоос шалтгаалж өрхүүд цаашид үүсэж буй хүндрэлийн хувьд хамгийн их хувь нь буюу 35.7 хувьд нь санхүүгийн хүндрэл үүссэнийг хэлсэн байна.
Хөл хорионы үед гэр хорооллын өрхийн орлогын түвшин орон сууцны өрхүүдийнхээс 400,000 гаруй төгрөгөөр бага байгаа нь гэр хорооллын өрхүүд илүү хүнд нөхцөлд байгааг харуулж байгаа юм.
Өрхийн орлого тасалдаж буй нөхцөл байдалтай уялдан хүнсний болон бусад хэрэглээг хангах байдалд мөн тодорхой хэмжээний асуудал үүсжээ.
Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 10 гаруй хувь нь хүнсний наад захын бүтээгдэхүүний хомсдолд орсон байна.
Өрхөд үүсэж буй асуудлууд:
Улаанбаатар хотын айл өрхийн хувьд энэ цаг хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг олонх нь дэмжиж байлаа. Гэвч төр засгийн зүгээс хүсэж буй шийдвэрүүдийн хувьд дараах байдлаар хариулжээ.
Цаашид авч хэрэгжүүлэхийг хүссэн зүйлс: