2020 оны 12-р сарын 10-ны өдөр 20,633 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэд 1 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Улаанбаатарт илэрсэн зургаан тохиолдлын дөрөв нь өмнө нь батлагдсан халдварын хавьтал байсан бол үлдсэн хоёр нь тандалтаар хийсэн шинжилгээнээс Амгалан дахь гаалийн ажилтан болон түүний хүүгээс коронавирус илэрлээ. Гаалийн ажилчны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Үргэлжлүүлэн 114 хүнийг хоёрдогч хавьтлаар тогтоож, шинжилгээ тандалтыг хийж байна. Энэ голомтын батлагдсан тохиолдол 138 болсон байна.
Л.Баяр