Сумын түргэний жолооч гурван хүний амь аварчээ

2020-12-10 14:081min0
130145497_745224776082006_3665250174254310834_n-750x375

2020 оны арванхоёрдугаар 08-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн өндөр настан Б.Түдэвийн гэрт гал түймэр гарч байх үед сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Ц.Одхүү дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваад гал гарч байгааг харжээ.

Улмаар жолооч шатаж байсан байшингаас өндөр настай хоёр буурай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд гаргаж амжжээ. Гэрт нь гал түймэр гарсан иргэдэд сумаас дэмжлэг тусламж үзүүлэхээр ажиллаж буй гэнэ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй