Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр боллоо.
Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хуулийн дагуу мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.
2019 оны байдлаар улсын хэмжээнд 70 969 315 мал тоологдож байв.
Мал, тэжээвэр амьтад гэдэгт хөдөө аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа амьтдыг хамруулдаг байна. Үүнд, адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа болон гахай, шувуу, зөгийн аж ахуй орно. Харин ашиг олох зорилгогүйгээр өсгөн үржүүлж байгаа гэрийн тэжээмэл амьтад буюу муур, нохой зэрэг нь энд багтдаггүй ажээ.
Б.Эрдэнэ