Хүний асуудал бол зөвхөн хүний жам ёсны эрхийн асуудлаар зогсохгүй. Эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр болгосон боловч одоо болтол эрүүдэн шүүх асуудал хүний эрхийн тайланд тусгагдсаар байгаа.
Өнгөрсөн сард Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг хараат бусаар, сонгон шалгаруулж томилсон билээ. Ийнхүү сонгон шалгаруулснаар ХЭҮК аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид байх нөхцлийг хангаж байгаа юм.
Цаашдаа Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийнн Сахилгын Хороо зэрэг бусад УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтын арга механизмыг улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эх сурвалж : УИХ-ын дарга Г.Занданшатарын цахим хуудас