“Эрдэнэт үйлдвэр” Ган бөөрөнцгийн цех энэ онд 11.2 тонн бөөрөнцөг үйлдвэрлэж, цехийн барилгын их засварын ажил хэвийн үргэлжилж байна гэж мэдээллээ.
Ган бөөрөнцгийн цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ хэлэхдээ, “Бид шинэ техник технологи нэвтрүүлсэн, түүнийгээ эзэмшиж суралцсан, цех өнгө үзэмжээ сайжруулсан их бүтээн байгуулалттайгаар ирэх оноо угтаж байна.
2021 оноос бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж 120, 125мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд багтаан гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулна. Цаашид Үйлдвэрийн газрынхаа ган бөөрөнцгийн хэрэглээг 100 хувь хангаж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ХМОНХХ