Өнөөдөр Засгийн газар хуралдаж энэ 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн юм.
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байна.
Харин ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр, зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагийн хооронд ажиллана. Түүнчлэн 13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн аж.
Б.Эрдэнэ