Испанийн Барселоны захиргаанаас хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн арслангаас коронавирусийн шинжилгээгээр эерэг хариу гарсныг мэдэгдлээ.
Муурын омгийн амьтдаа арчдас авах үеэр нэг амьтнаас нь ханиадны шинж тэмдэг илэрсэн байна. Халдвар 16 настай Зала, Нима, Ран Ран гэх эмэгчин арслангууд, түүнчлэн 4 настай Киумбе нэртэй эрэгчин арслангаас илэрчээ. Үүнээс гадна амьтны хүрээлэнгийн хоёр ажилтан SARS-CoV-2-ийн шинжилгээнд бүдэрсэн байна. Амьтны хүрээлэнгийн удирдлагууд энэ ажилтнуудаас амьтдад халдвар тархсан гэж үзэж байна.
Эрдэмтэд гахай, харх, шувуу зэрэг амьтад коронавирусийн дархлаатай болохыг өмнө нь тогтоож байсан юм.