Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үсчин, амралтын газар, зочид болон дэн буудал, сургалтын төвийн үйл ажиллагааг коронавирусийн халдварын нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээхээр шийдвэрлэжээ.
Цаашид үе шаттай нээх үйлчилгээний байгууллагуудад:
Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Үсчин
Амралт, жуулчны бааз
Зочид буудал
Дэн буудал
Түргэн үйлчилгээний цэг
Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг багтаж байгаа.
Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.