Мексикийн төв, Гуанахуато мужийн Уриангато бүсэд хөлбөмбөгийн сонирхогчдын тэмцээний үеэр хэдэн этгээд тоглогчид руу гал нээжээ. Үүний улмаас дөрвөн хөлбөмбөгчин амиа алдаж, гурван хөлбөмбөгчин шархадсан аж.
Хөлбөмбөгчид рүү зохион байгуулалттай дээрэмчдийн бүлгийн гишүүд халдсан гэж гэрчүүд мэдэгдсэн байна. Буун дуунаас өмнө цэнгэлдэхэд хэд хэдэн дэлбэрэлт гарсан байна.
Халдлагын үеэр тоглогчдын олонх нь цэнгэлдэх хүрээлэнтэй залгаа оршуулгын газарт нуугдсан байна.
Мексикийн Гуанахуато муж нь санаатай аллагын тоогоороо улсдаа тэргүүлдэг. Тус мужид энэ оны 1-4-р сард 3000 гаруй хүн бусдын гарт амиа алджээ.