Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 7-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 27,488 хүнд шинжилгээ хийлээ. Улаанбаатарт 1 тохиолдол бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 888 болж, дотоодын халдварын тоо 440 боллоо. Үүнээс 384 эдгэрч, 9 хүн нутаг буцаж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд, 7 хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
-Сэлэнгэ аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ.
24 цагийн хугацаанд Улаанбаатар, Дархан-уул аймаг, Архангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Дорноговь аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 128 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 204 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 31 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр