Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл нар мэдээлэл өглөө.
Д.Нарангэрэл “ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 24 цагийн хугацаанд иргэдийн шинжилгээний хариу гарч байгаа. Магадгүй 119.mn сайт ажиллахгүй байсантай холбоотой удсан асуудал байсан байх.
“Өчигдөр өдрөөс эхлээд 119.mn ажиллаж байгаа учир хүндрэл бага гарах байх. Шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй гэдгээрээ явж байгаа” гэлээ.
Харин А.Амбасэлмаа “Эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн хамтран хийсэн. Монгол улсад нийт хүн амын дунд тархах магадлал өндөр эрсдэлтэй гэж гарсан. Энэ чиглэлийн санал дүгнэлтийг өнөөдөр УОК-д хүргүүлнэ” гэв.
Л.Баяр