Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт Жеоржия мужид илтгэл тавих үеэрээ АНУ-д коронавирусийн тарилга эхэлснийг зарлажээ.
“Дархлаажуулалт ирэх долоо хоногт эхэлж, бид хамрагдаж эхэлнэ” хэмээн Трамп хэлжээ. АНУ-ын төр засгаас коронавирусийн вакцин боловсруулахад зориулан Америкийн Moderna компанидаа 486 сая ам.доллар, эм зүйн Johnson & Johnson компанид 456 сая ам.доллар, Британи-Шведийн AstraZeneca компанид 1,2 тэрбум ам.доллар хуваарилсан аж. АНУ-д түүнчлэн Merck, Pfizer компаниуд вакцин гаргахаар ажиллаж байна.
Pfizer-ын хувьд нийлүүлэлтийн асуудлаас болоод вакцины үйлдвэрлэлээ танахаас өөр аргагүй байдалд орсон. Энэ оны сүүлчээс өмнө тус компани төлөвлөсөн тунгийнхаа дөнгөж тал хувийг үйлдвэрлэх гэж байна.