Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 6-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 23,341 хүнд шинжилгээ хийлээ. Улаанбаатарт 32 тохиолдол бүртгэгдлээ үүнээс 29 нь халдварын ойрын хавьтлууд үлдсэн 3 нь эрүүл мэндийн ажилтан байна.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 887 болж, дотоодын халдварын тоо 494 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 32 шинэ тохиолдол илэрлээ.
-Сэлэнгэ аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ.
-Дорноговь аймгийн голомтод 3 шинэ тохиолдол илэрлээ.
-Орхон аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
Улаанбаатар 32 хүнээс коронавирус илэрсэн байна. Үүний гурав нь Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн 29 нь ойрын хавьтлаар тусгаарлаж байсан хүмүүс, тэдний гэр бүлийнхнээс илэрлээ.
Сэлэнгэ аймагт нэмж хоёр хүнээс коронавирус илэрчээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс байна.
Орхон аймагт шинээр нэг хүнээс коронавирус илэрлээ.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Архангай, Говьсүмбэр, аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 128 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 203 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 31 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр