Улсын Онцгой комиссын шийдвэрээр томилогдсон шуурхай бүлэг Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан КОВИД-19-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Мөн шуурхай бүлэг тус аймгийн болон сумын Онцгой комиссын шуурхай штаб, хилийн боомтын отряд, хилийн мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй 5 удаагийн уулзалтыг хийж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, Эрээнцав боомтоор 76 цс буюу 72368 тн нефтийн бүтээгдэхүүн импортолж, 36 пв буюу 2368 тн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Шуурхай бүлэгт МХЕГ, ТЕГ, ЭМЯ, ЗТХЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл ажиллаж байна.