Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад 89976 айл өрх хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 160420 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 6591 зөрчлийг арилгуулсан байна.
Харин 153829 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 30, мэдэгдэл 1557, танилцуулга 40 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.
Нийт зөрчлийн 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь халуун үнс, нурам хийх сав шаардлага хангаагүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлжээ.
Онцгой байдлын ерөнхий газар