Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.06/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 05-ны өдөр буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 14019 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байсан ба эдгээрээс долоон хүнээс коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь Сэлэнгэ аймагт 4 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн, ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн. Дорноговь аймгийн Замын –Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Манай улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 404 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, Улаанбаатарт 99, Сэлэнгэ аймагт 201, Орхон аймагт 24, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 28, Говьсүмбэр аймагт 4, Арханхагй аймагт 3, Улмаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 849, эдгэрсэн 384 байна.