Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.06/
Арванхоёрдугаар сарын 05-ны өдөр буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 14019 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байсан ба эдгээрээс долоон хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ээс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны хяналт сувилалд шилжсэн. Үүнээс шинээр голомтод бүртгэгдсэн 13 хүн эдгэрч гарлаа. ТИР машины жолооч нэг, Энхсаран сувиллын голомтоос
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 456 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 хүн эмчлэгдэж байна.