Нийслэлд тогтоогоод байсан хөл хориог УОК-оос 10 хоног сунган нийслэлийн удирдлагууд эдгээр өдрүүдэд согтууруулах ундаа борлуулахыг хориглосон.
Тэгвэл Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид “Шаг” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүллээ.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулж байсныг тогтоожээ. Уг зөрчилд тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.