Гамшгаас хамгаалах бэлэн байдал зарласантай холбоотойгоор болзошгүй үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, нийлүүлэлтэд хяналт тавих үүднээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны нийлүүлэлт, бодит үнээр зарж буй эсэхэд хяналт тавьж эхэлсэн юм.
Энэхүү хяналт шалтгалтын хүрээнд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн хүнсний зах, дэлгүүрийн худалдаачдыг тогргох, сануулга өгч бодит үнээр заруулах ажлыг тус газраас хийж буй юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн махнаас гадна хүнсний ногооны үнэ, ханшид хяналт тавихаар болж шалгалтаа хүч нэмэгдүүлэн гаргажээ. Мөн импортын хүнсний ногоо тээвэрлэлттэй холбоотой асуудлыг УОК, ХХААХҮЯ-нд мэдэгдэхээс гадна ногооны нөөц, нийлүүлэлтийг давхар хянаж эхэлнэ гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.