Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй.
Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Мал эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүд болон шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу буцах хүсэлтийн дагуу нэвтэрч байгаа.
Өчигдрийн /2020.12.03/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1497 тээврийн хэрэгслээр 4402 зорчигч хот руу нэвтэрч, 2612 тээврийн хэрэгслээр 9484 зорчигч хотоос гарсан байна. Мөн зөвшөөрөлтэй 3517 тонн түүхий нүүрсийг 93 тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс