2020-12-05 11:161min00

Автобус баазын жолоочийн хавьтлаас коронавирусийн халдвар илэрлээ

2_20201114045401

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.15/

Өнгөрсөн хоногт нийт 20240 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 800 орчим нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан. Нийт 11 хүнээс коронавирусийн халдвар нэмж илэрлээ. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ.

Автобус баазын жолоочийн хавьтлаас халдвар илэрлээ. Нийт автобус баазын 512 хүнд шинжилгээ хийсэн, бусдаас нь халдвар илрээгүй байна. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь нэг гэр бүлийн хүмүүс байлаа. Дорноговь аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдээд байна.