Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд
2020-12-05 11:364min

Дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.
PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил
| Дүүрэг | Байршил |
| Хан-Уул дүүрэг | |
| Хан-Уул | 114-р сургууль |
| Хан-Уул | 32-р сургууль |
| Хан-Уул | 15-р сургууль |
| Хан-Уул | 41-р сургууль |
| Баянгол дүүрэг | |
| Баянгол | 38-р сургууль |
| Баянгол | 141-р сургууль |
| Чингэлтэй дүүрэг | |
| Чингэлтэй | 37-р сургууль |
| Чингэлтэй | 39-р сургууль |
| Сүхбаатар дүүрэг | |
| Сүхбаатар | 31-р сургууль |
| Баянзүрх дүүрэг | |
| Баянзүрх | 87-р сургууль |
| Баянзүрх | 102-р сургууль |
| Сонгинохайрхан дүүрэг | |
| Сонгинохайрхан | Өнөр цогцолбор сургууль |
| Сонгинохайрхан | 67-р сургууль |
| Сонгинохайрхан | 106-р сургууль |
Анхаарах зүйлс
- 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
- Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
- Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
- Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
- Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.
Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.
МУИС-ийн Захиргаа
