Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.12.05/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн хоногт нийт 20240 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 800 орчим нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан. Нийт 11 хүнээс коронавирусийн халдвар нэмж илэрлээ. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Мөн автобус баазын жолоочийн хавьтлаас халдвар илэрлээ. Нийт автобус баазын 512 хүнд шинжилгээ хийсэн, бусдаас нь илрээгүй байна.
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гэр бүлийн болон ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн. Дорноговь аймагт мөн 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь ойрын тохиолдлоос халдвар илэрсэн байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 397 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 99, Сэлэнгэ аймагт 197, Орхон аймагт 24, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 25, Говьсүмбэр аймагт 4, Арханхагй аймагт 3 юм.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 842, эдгэрсэн 368 байна.
ХӨСҮТ-ээс 3 хүн эдгэрч дараагийн шатны хяналт сувилалд шилжсэн. Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 465 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн эмчлэгдэж байна.
Б.Эрдэнэ