МХГ-ын даргын 2020 оны наймдугаар сарын 17- ны өдрийн баталсан 02-01/365 дугаартай төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбат, О.Тэмүүлэн, Д.Гантуяа М. Ариунчимэг нар дүүргийг хуваарилан авч, нийт 619 эмийн санд шалгалт хийжээ.

Шалгалтад хамрагдсан эмийн сангууд үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн, гар халдваргүйжүүлэгчийг ажилтан, үйлчлүүлэгчдэд тус тусад нь бэлэн байлгасан, “КОВИД-19”-ын цар тахлын талаарх анхааруулгыг иргэдэд харагдахаар байрлуулсан байна. Хяналт шалгалттай холбоотой зөрчил дутагдал илрээгүй аж.

Дeнатуратын спиртын худалдаалалт, гар ариутгах шингэн, маск бээлийний нөөц бүрдүүлэлт, үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар зөвлөгөө болон халдвараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгч, Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнийн мэдээллийг авч ажиллажээ.

Мэргэжлийн хяналтын газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн