2020-12-05 10:551min00

Халдварын голомтын болон эрсдэлт бүсийн өрхөөс хамруулах шинжилгээнд 9572 хүн хамрагдлаа

47b5e80ac2e50ef49bce64869b018ef8_x3

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Нийт 70 мянга орчим өрхийн гишүүнийг “Ковид-19” халдварын PCR шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг 30 цэгт зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд нийт 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн байдлаар, нийт 9572  хүнээс PCR шинжилгээний сорьц авч ЗӨСҮТ-ийн лабораторид илгээсэн байна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.