Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 559 Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтсэний 2 нь орон нутагт байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна.
Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 15.00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдөж, Toyota Cresta маркийн автомашины жолооч 19 настай, эрэгтэй Т, зорчигч 17 настай, эрэгтэй Ш нарын амь нас хохирч, 2 хүн гэмтжээ.
Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.