Энэ арванхоёрдугаар сард дэлхийн хүн төрөлхтөн одон орны хоёр сонирхолтой үзэгдлийг харах юм.
Учир нь Өмнөт Америк, Полинези, Антарктид, Африкийн хүмүүст бүтэн нар хиртэлт харагдах бол бөмбөрцгийн хойд хэсэгт бараг харагдахгүй аж. Харин энэ хэсэгт солирын хоёр урсгал Геминида ба Урсида сайн харагдах гэнэ.
Нар хиртэлт арванхоёрдугаар сарын 14-нд болох ба Улаанбаатрын цагаар 12:32 минутад эхэлнэ. Геминидын солирын урсгал арванхоёрдугаар сарын 15-ны шөнө, Урсидагийн солирын бороо арванхоёрдугаар сарын 23-нд хамгийн дээд урсгалдаа хүрэх юм байна.
Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2 – 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.
Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийдэг. Нарны бүтэн хиртэлт одоогоор хамгийн сүүлд 2009 оны 7 сарын 22-нд болсон бөгөөд дараагийнх нь 2010 оны 7 сарын 11-нд болсон. Харин одоогоор хамгийн сүүлийн хүрээтэй буюу цагираган хиртэлт 2010 оны 1 сарын 15-нд болон 2012 оны 5 сарын 20-нд болсон юм.
П.Бат-Эрдэнэ