“Хилэм” нууранд хоёр хүүхэд живж амиа алджээ

2017-06-13 17:131min0
живэх

Хан-УУл дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Хилэм” нууранд өсвөр насны хоёр хүүхэд живж амиа алдсан хэрэг өчигдөр гарсан байна.

Нас барсан 15 настай эрэгтэй Т, 10 настай эрэгтэй Х нар нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг байжээ.Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Холбогдох албаны хүмүүсийн сэрэмжлүүлснээр урин дулааны цаг ирсэн энэ өдрүүдэд иргэд аялал зугаалгаар явахдаа үр хүүхдэдээ анхаарал хандуулж, гол усны аюулаас сэрэмжлэхийг  анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй