АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эзэмшлийн гольфын клубт болж байсан хуримын ёслолын ажиллагаанд санамсаргүй оролцжээ. Нууц албаны ажилтнууд төрийн тэргүүний очих газрын аюулгүй ажиллагааг хангахын тулд хуримын ёслолын ажиллагааг зогсоогоогүй байна.
Ингээд хуримын ажиллагаанд орсон Ерөнхийлөгч шинэхэн хос болох Кристен Пятковски, Такер Глэдхилл нарт баяр хүргээд зогсохгүй хамтдаа зураг авахуулж, зочдын малгайн дээр “Америкийг дахин агуу болгоно” уриагаа бичиж өгчээ.