CoVID-19Онцлох мэдээ

Арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийг хариу шаардахгүй хотоос гаргана

Орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан хэдий ч 119.mn сайт гацсантай холбоотойгоор иргэдэд шинжилгээний хариуг нэг бүрчлэн хүргэж чадахгүй байгаа. Тиймээс ЭМЯ-наас арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш шинжилгээ өгсөн иргэдийг авто замын шалган нэвтрүүлэх товчоодоор асуудалгүй нэвтрүүлж, ачааллыг бууруулахаар холбогдох байгууллагуудад ханджээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүй хотоос гаргах шийдвэр гаргасан байна.

“Ингэхдээ арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгсөн гэх баримтыг үндэслэж товчоодоор нэвтрүүлнэ хэмээн НОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат хэллээ.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close