Т.Аубакир: ОХУ он гараад экспортоо хаана гэх мэдээлэл байна. Тэгэхээр бид энд мунгинаад суугаад байхгүй гаалийн татвараас нь чөлөөлөөд яаралтай оруулаад ирэх нь зөв байх.
Баян-Өлгий аймгийн Улаанбайшингийн боомтын цаана хүнсний бүтээгдэхүүнүүд ирээд бөөгнөрсөн байна. Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хил нээнэ гэсэнтэй холбоотой бизнес эрхлэгчид Москвагаас, Казакстанаас, Оросын гүнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авчраад бөөгнөрөл үүсч байна.
Хүнс орж ирэхгүй байна. Малын тэжээлийн үнэ, цагаан будааны үнэ өссөн байна. Тэгэхээр хил дээр гацсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарах боломж байна уу? гэлээ.
З.Мэндсайхан: Ковид-19 халдварын нөхцөл байдал амаргүй байна. УОК-д бид нар саналаа хүргүүлсэн байна. Хөл хорионы хугацаа 12 дугаар сарын 11-ны өдрөөр дуусгавар болоход ковид-19 халдварын нөхцөл байдлаас хамаараад шийдэгдээд явах болов уу гэсэн таамагтай байна.