Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дараах байгууллагуудад НВЦ компанийн зүгээс талархал илэрхийлэн 50 мянган өндөг, 50 мянган ширхэг амны хаалтыг хандив болгон өргөж байгааг ХӨСҮТ, НОК, ТЦА-нд хүлээлгэн өгөв.
Эдгээр хандивын бүтээгдэхүүнүүд нь дээрхи албан байгууллагуудын нийт 2500 ажилтнуудад НВЦ компани, Баян өндөгний үйлдвэрийн хамт олны нэрийн өмнөөс хүргэгдэх болно.
Өндөг нь цар тахлын үед дархлааг дэмжих, уургын дутагдлаас сэргийлэх, өртөг бага учир өрхийн санхүүг хэмнэх олон давуу талыг бий болгож байгаа хүнс юм.
Б.Эрдэнэ