Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр коронавирусийн батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 28-ны өдөр коронавирусын шинжилгээ нь батлагдсан иргэний ойрын хавьталд шинжилгээ хийхэд явцад ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар нь батлагдсан. Тухайн үйлчлэгч ШЕЗ-ийн хоёрдугаар давхарт үйлчилдэг учир эхний ээлжид тухайн давхрын ажилчдаас шинжилгээ авч ойрын хавьталуудыг тусгаарласан. Харин хоёрдогч хавьталуудыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Нийт 50 гаруй хүнээс шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37 хүнээс коронавирус илрээгүй. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна хавьтлын үзүүлэлтээс тусгаарлана түүнээс ажил албан тушаалаас үүдэн тусгаарлахгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Л.Баяр